Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 04 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бургалтай, Бугант, Туул, Буурь, Хиагт голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 17 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 233-239 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 04 дугаар сарын 20-нд авсан сорьцонд усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 2.32 мгN/л буюу ХА-аас 4.6 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.040 мгN/л буюу ХА-аас 2.0 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.5 мгО/л буюу ХА-аас 1.2 дахин, перманганатын исэлдэх чанар 10.6 мгО/л буюу ХА-аас 1.1 дахин давсан бохирдолтой байна.
Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 164-204 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, Орхон-Орхон цэгээс авсан сорьцонд эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.193 мгР/л буюу ХА-аас 1.9 дахин, Орхон-Шаамар цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.052 мгN/л буюу ХА-аас 2.6 дахин, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 1.04 мгN/л буюу ХА-аас 2.1 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 6.2 мгО/л буюу ХА-аас 2.1 дахин, перманганатын исэлдэх чанар 25.7 мгО/л буюу ХА-аас 2.6 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.125 мгР/л буюу ХА-аас 1.3 дахин, Орхон-Сүхбаатар цэгээс авсан сорьцонд усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 4.43 мгN/л буюу ХА-аас 8.9 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.078 мгN/л буюу ХА-аас 3.9 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 4.1 мгО/л буюу ХА-аас 1.4 дахин, перманганатын исэлдэх чанар 18.1 мгО/л буюу ХА-аас 1.8 дахин тус тус давсан гол дагуу бохирдолтой байна.
Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 173-195 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас Хараа-Баруунхараа цэгээс авсан сорьцонд перманганатын исэлдэх чанар 18.1 мгО/л буюу ХА-аас 1.8 дахин давсан бага зэргийн бохирдолтой байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 80-111 мг/л, ХА-аас Ерөө-Бугант цэгээс авсан сорьцонд усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 3.28 мгN/л буюу ХА-аас 6.6 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.037 мгN/л буюу ХА-аас 1.9 дахин давж голын эхэн хэсгээр бага бохирдол үүссэн байна.
Бургалтай гол, Бургалтай голын Бургалтай хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 206.4 мг/л, ХА-аас перманганатын исэлдэх чанар 10.6 мгО/л буюу ХА-аас 1.1 дахин давсан бохирдолтой байна.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 81.6 мг/л, ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.
Туул гол, Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 162.7 мг/л, ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.
Буурь гол, Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 453.9 мг/л, голын усны хүчилтөрөгчийн хангамж сайн, 10.12 мгО/л байсан боловч биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 9.1 мгО/л буюу ХА-аас 3.0 дахин давж бохирдолтой байлаа.
Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 604.8 мг/л, голын усны хүчилтөрөгчийн хангамж сайн, 7.85 мгО/л байсан боловч хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдол их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 4.2 мгО/л буюу ХА-аас 1.4 дахин, перманганатын исэлдэх чанар 51.3 мгО/л буюу ХА-аас 5.1 дахин усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 6.09 мгN/л буюу ХА-аас 12.2 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.524 мгN/л буюу ХА-аас 26.2 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.607 мгР/л буюу ХА-аас 6.1 дахин тус тус давж маш их бохирдолтой байлаа.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
1.7 |
0.04 |
0.005 |
Илрээгүй |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
11.78 |
3.0 |
2.7 |
0.08 |
0.018 |
0.015 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
10.12 |
3.5 |
10.6 |
2.32 |
0.040 |
0.039 |
4 |
Орхон-Орхон |
- |
- |
3.8 |
0.37 |
0.018 |
0.193 |
5 |
Орхон – Шаамар |
7.85 |
6.2 |
25.7 |
1.04 |
0.052 |
0.125 |
6 |
Орхон – Сүхбаатар |
10.57 |
4.1 |
18.1 |
4.43 |
0.078 |
0.071 |
7 |
Хараа-Зүүнхараа /дээд/ |
- |
- |
4.2 |
0.12 |
0.005 |
0.011 |
8 |
Хараа-Зүүнхараа /доод/ |
- |
- |
9.4 |
0.11 |
0.006 |
0.018 |
9 |
Хараа-Баруунхараа |
- |
- |
18.1 |
0.18 |
0.008 |
0.020 |
10 |
Ерөө-Бугант |
- |
- |
5.7 |
3.28 |
0.037 |
0.047 |
11 |
Ерөө-Ерөө |
- |
- |
3.8 |
0.11 |
0.001 |
0.011 |
12 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
1.7 |
0.03 |
0.005 |
0.001 |
13 |
Бургалтай-Бургалтай |
- |
- |
10.6 |
0.17 |
0.011 |
0.020 |
14 |
Бугант-Бугант |
- |
- |
3.6 |
0.27 |
0.005 |
0.005 |
15 |
Туул-Орхонтуул |
- |
- |
4.5 |
0.08 |
0.006 |
0.015 |
16 |
Буурь-Сүхбаатар |
10.12 |
9.1 |
2.7 |
3.10 |
0.015 |
0.031 |
17 |
Хиагт-Алтанбулаг |
7.85 |
4.2 |
51.3 |
6.09 |
0.524 |
0.607 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2019 оны 04 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 21.4%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2019 оны 04 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
20 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ |
Орж |
6.80 |
368.8 |
27.34 |
173.6 |
69.5 |
1.826 |
36.57 |
0.653 |
1.42 |
21.4 |
Гарч |
7.65 |
7.0 |
22.34 |
136.4 |
7.8 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Бугант, Туул гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бургалтай гол цэвэр, Буурь гол бага бохирдолтой, Хиагт маш бохир байлаа.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 21.4% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд нийт азот ХА-аас 2.58 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 6.82 дахин, фосфор 1.22 дахин их агуулагдаж байлаа.
Агаарын шинжилгээ: Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй байна. Агаарын чанарын 1-р харуулын 04-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их нь 0.005 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.020 мг/м3, хамгийн их нь 0.033 мг/м3, нийт тоос дундаж 0.048 мг/м3, хамгийн их нь 0.191 мг/м3, агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.027 мг/м3, хамгийн их агууламж 0.047 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.007 мг/м3 байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын техникч М.Аягүл